Хүнээс хүнд өтгөн-мөр-амаар дамжин халдварладаг вирүсын халдварт өвчин. Калици вирүсийн овогт багтдаг, хоруу чанар багатай вирүс тул харьцангуй их хэмжээтэй байж өвчин үүсгэдэг юм. Эх уурхай: Өвчтэй хүн байх бөгөөд өвчний ид үеийн эхээр өтгөнөөр нь вирүс их хэмжээтэй ялгарч байдаг. Усаар зонхилон халдвар дамждаг тул өвчлөл олон хүнийг хамарсан дэгдэлт хэлбэрээр тархдаг. Мөн хоол унд,…