white hexa Elge
m-hpce
m-hepA
m-news
m-hepB
m-zuwluguu
m-hepC
m-HepD
m-hepE
m-havdar
m-hatuural
m-contact

Элэг болон цөсний үйл ажиллагаа

2016-01-21onom

Элэгний бүтэц үйл ажиллагаа

Элэг хэр том эрхтэн вэ?

  • Элэг нь бидний биед байдаг хамгийн том эрхтэн  бөгөөд  дунджаар   1200 – 1400 гр жинтэй, хөндлөнгөөрөө 20 см, уртаараа 15-17 см, зузаан нь  12 см байдаг.

Элэг хаана байрладаг вэ?

  • Элэг хэвлийн баруун дээд хэсэгт  өрцний дор байрладаг. Зөв биш , пөмбөгөр хэлбэртэй, цуллаг эрхтэн. 2 дэлбэн 8 сегменттэй. Сегмент бүрд үүдэн вен , элэгний артери орж , цөсний цорго, элэгний вен гардаг.

 

 

Элэгний бүтэц үйл ажиллагааны нэгж юу вэ?

    Элэг нь бүтэц, үйл ажиллагааны үндсэн нэгж болох ацинусуудаас тогтоно. Ацинусыг элэгний эс (гепатоцит)-үүд бүрдүүлэх ба анатомын бүтэц онцлогоос шалтгаалан нэвтрэх, дамжуулах, ялгаруулах гэсэн 3 бүсэд хуваадаг. Эдгээр бүсүүд нь өөр өөрийн онцгой үүргийг хүний бие махбодид гүйцэтгэж байдаг.

  1. Элгэнд элэгний эс (гепатоцит)-үүдээс гадна цөсний сувганцрууд байна. Энэ нь элэгний эс (гепатоцит)-ээс үүсэс цөсийг дамжуулах маш жижиг сувганцар бөгөөд сувганцрууд нийлж цөсний ерөнхий цоргыг үүсгэх бөгөөд цөсний хүүдийд нээгдэнэ.

 

Элэгний цусан хангамж?

Элгэнд орж буй цусны: 75% нь үүдэн венээр, 25% нь элэгний артериар хангагддаг

Элэгний гурвал :Үүдэн вен (venae portae), элэгний артери (a.hepatica propria), элэгний цорго (ductus hepaticus communis) тус тус агуулна.

 

Элэг  ямар үүрэгтэй вэ? 

Элэг шиг олон талт ажиллагаа бүхий эрхтэн бидний биед байхгүй бөгөөд маш том лаборатори юм. Элэгний үндсэн үүргүүдийг товчлон дурдвал: 

  1. Цэвэрлэх  – эм, бодисын солилцооны эцсийн бүтээгдхүүн,  янз бүрийн хор болон архи, согтууруулах ундааг таны биеэс цэвэрлэж хоргүйжүүлнэ.
  2. Нийлэгжүүлэх – цус бүлэгнэлтийн хүчин зүйлс болон уураг (альбумин) нийлэгжүүлнэ.
  3. Агуулах –эрдэс бодис, витамин, сахарыг хадгална. Эдгээрийг шаардлагатай цаг үед нь цус руу гаргаж энергийг үйлдвэрлэнэ.
  4. Хувиргах – идсэн хоол хүнсний шимт бодисыг  уураг болгон хувиргаж булчинг тань хєдлєхєд тусална.
  5. Бодисын солилцоог зохицуулах  – элэг нүүрс  ус, өөх тос, уураг, витамин, даавар, фермент, эрдэс бодисын солилцоонд идэвхитэй оролцож зохицуулна.
  6. Будагч бодисын солилцоонд оролцох- Цусны задралаас үүсдэг билирубиныг шүүрэх, холбох, ялгаруулах үйл ажиллагааг явуулдаг ганц эрхтэн юм. иймээс бидний шээс шар, баас бор өнгөтэй гардаг. Энэ солилцоо алдагдвал арьс салс шарлаж, шээсний өнгө өтгөрч, баасны өнгө цайрдаг.
  7. Цөс үүсгэх- цөсний хүчлийн тусламжтайгаар өөх тосыг  задалж А, D, E, K аминдэмүүдийг зохицуулж илүүг нөөцлөнө.

Элэг гэмтэх шалтгаанууд:

  • Вируст гепатит (A, B, C, D, E)
  • Эм  – жирэмснээс хамгаалах, сүрьеэгийн эсрэг, унтуулах, тайвшруулах, шээс хєєх г.м
  • Зарим тєрлийн нян (E.Coli, salmonella)
  • Шимэгчид
  • Хорт бодисууд (архи-спирт, тамхи, ариутгагч бодисууд, цэвэрлэх уусмалууд, бясааны хор)
  • Бусад

 

Цөсний бүтэц үйл ажиллагаа     

 

  • Лийр хэлбэртэй
  • Урт: 8-12 см
  • Өргөн: 3-5см
  • Эзлэхүүн : 40см3
  • Элэгний доод гадаргууд байрладаг
  • Элэгний баруун зүүн дэлбэнгээс цөсний цорго гарч хоорондоо нийлж элэгний ерөнхий цорго: өргөн-0,4-1,0см, урт: 2,5-3,5см
  • Элэгний цорго цөсний хүүдийн цорготой нийлж цөсний ерөнхий цорго: урт: 6-8см, өргөн: 0,5-1,0см
  • Цөсний ерөнхий цорго нь дээд гэдэсний уруудах хэсэгт нойр булчирхайн цорготой нийлж, дээрх гэдэсний том хөхлөгт – Фатерын хөхлөгт нээгддэг.

Цөс үүсэлт тасралтгүй явагдах ба эрчим нь байнга өөрчлөгдөж байдаг. Хоол идэх үед хамгийн ихээр ялгардаг. Өдөр бүр  600-800 мл цөс үүсдэг ба  0.5 л цөс 12 хуруу гэдсэнд ялгардаг.

Ѳмнѳх Элэгний хавдар Дараах Хоолон эмчилгээ-1

Хайх

Сүүлд нэмэгдсэн мэдээ

  • Хепатитийн Дельта вирүсийн халдвар бэлгийн замаар дамжихаас урьдчилан сэргийлэх зөвлөмж
  • Элэг Бүтэн Mонгол Чуулган
  • Элэгний C вирүсийн эмнүүд
  • Б.Цэнддоо: Элэгний Гамлет
  • Хоолон эмчилгээ-4

Бидэнтэй холбогдох

Улаанбаатар 17011, Хан-Уул дүүрэг 15-р хороо, Богд Жавзандамбын гудамж 3, Оном сан
976-7012-2006
976-7012-2006
hepatitis@onomfoundation.org