white hexa Elge
m-hpce
m-hepA
m-news
m-hepB
m-zuwluguu
m-hepC
m-HepD
m-hepE
m-havdar
m-hatuural
m-contact

Вирүст хепатит А

2016-01-21onom

А хепатит буюу халдварт шар өвчин нь хепатитын А вирүсээр үүсгэгддэг гэдэсний халдварт өвчин юм. А хепатитын халдвараар голдуу хүүхдүүд өвчлөх ба ихэвчлэн хөнгөн эсвэл зовиургүй байдаг. Насанд хүрэгчид А хепатитаар ховорхон өвчлөх ба хүндрэл нь нас ахих тусам ихэсдэг. А хепатит нь архагшдаггүй ба насан туршийн дархлаа тогтдог.

А хепатитын халдвар голчлон хүнээс хүнд бохирдсон унд, хоолоор дамжин халдварладаг. Зарим ховор тохиолдолд бохирдсон цусаар дамжиж халдварлах боломжтой. А хепатитаар өвдөхгүйн тулд гол нь эрүүл ахуй, ариун цэврийн дэглэм баримтлах нь чухал юм. Үүнд: гараа тогтмол угааж байх, хоол хүнсийг зөв хадгалж, боловсруулж хэрэглэх, түүхий ус уухгүй байх, гадна жорлонд ариутгал, халдваргүйтгэл хийх зэрэг юм. А хепатитаар өвчилсөн хүн 6 сарын хугацаагаар эмчийн хяналтанд байж, хоол болон ажил, амралтын дэглэм баримтлах нь зүйтэй.

А хепатитын вакциныг 6 сарын зайтай 2 удаа тарих ба энэ нь 10-15 жил хамгаалах чадвартай. Манай улсад 2012 оноос эхлэн өргөн вакцинжуулалтын хүрээнд 1 нас 2 сартай хүүхдэд анхны тунг, 2 настайд давтан тунг хийж байна.

А хепатитаар өвчлөхгүйн тулд эрүүл ахуйн энгийн дэглэмийг сайтар сахих нь зүйтэй. Үүнд:

– Хоол идэх, бэлтгэхийн өмнө гараа савандан угааж хувийн алчуур, салпетик, хатаагч хэрэглэн хатаах.
– Усыг буцалгаж уух, ил задгай булаг шандны ус хэрэглэхгүй байх.
– Жимс ногоог угааж хэрэглэх, хоол хүнсээ, халуун боловсруулалт хийж, сайтар болгож хэрэглэх.
– Хоол, усны сав, хүүхдийн угжны шил, аяга тавгийг халуун усаар угааж жигнэж ариутгах.
– Бага насны хүүхдийн өтгөнийг аюулгүйгээр зайлуулах.
– Ил задгай бие засах, муу ус гудамжинд асгаж  зэрэг хөрс усыг бохиртгохоос татгалзах.
– Хүн тус бүр гэрийн шаахай, ариун цэврийн хэрэглэлтэй байж хэрэглэж хэвших хэрэгтэй.

 

Ѳмнѳх Вирүст хепатит В Дараах Вирүст хепатит С

Хайх

Сүүлд нэмэгдсэн мэдээ

  • Хепатитийн Дельта вирүсийн халдвар бэлгийн замаар дамжихаас урьдчилан сэргийлэх зөвлөмж
  • Элэг Бүтэн Mонгол Чуулган
  • Элэгний C вирүсийн эмнүүд
  • Б.Цэнддоо: Элэгний Гамлет
  • Хоолон эмчилгээ-4

Бидэнтэй холбогдох

Улаанбаатар 17011, Хан-Уул дүүрэг 15-р хороо, Богд Жавзандамбын гудамж 3, Оном сан
976-7012-2006
976-7012-2006
hepatitis@onomfoundation.org