Биднээс элэгний C вирүсийн эмний аль нь хамгийн сайн болох, надад тохирох бол уу, хэрвээ үр дүнгүй бол яах уу, ѳѳр эмчилгээ байгаа юу гэм мэт асуултыг маш олон хүмүүс асууж байна.
Ямар эмийг ѳдѳрт хэдээр хэдий хугацаанд уух нь тухайн ѳвчтѳний Генотайф болон нас, хүйс, элэгнийх нь одоогийн нѳхцѳл байдлаас шалтгаална.
Одоогийн байдлаар дэлхий дээр элэгний С вирүсийн эсрэг нэлээд хэдэн үр дүнтэй эмүүд гарсан байна.
Эдгээр эмнүүд нь WHO болон FDA-аас хүлээн зѳвшѳѳрѳгдсѳн. С вирүсийн эсрэг 90% дээш эмчлэх үр дүнтэй эмнүүд юм.
Гэвч аль ч эм нь бүх генотайфыг эмчлэхгүй
Sovaldi by Gilead Sciences – FDA 2013-12-06 нд баталсан
Энэхүү архаг С вирүсийн эм 2013 оны 12 сард батлагдсан нь эрүүл мэндийн салбарт түүхэн үйл явдал болсон гайхамшигтай эм юм. Энэхүү эмний үр дүн нь 95% ѳмнѳх эмчилгээ нь 6 сарын турш интерферон тариа + рибаварин ердѳѳ 50% магадлалтай маш их сѳрѳг нѳлѳѳтэй байсан. Sovaldi гарч ирснээр ѳдѳрт 1ш эм 3 сарын турш ууна.
Harvoni by Gilead Sciences – FDA 2014-10-10 нд баталсан
Жил хүрэхгүй хугацаанд Gilead нэг алхам урагшилж sofosbuvir(400 mg) + ledipasvir(90 mg) хослол болох harvoni гаргаж авсан. Энэ эм нь сѳрѳг нѳлѳѳ маш бага, үнийн хувьд $94,500, Gilead одоогоор $10 тэрбум ашиг олоод байна. Генотайф 1а болон 4 эмчлэхэд хамгийн тохиромжтой. Ердѳѳ ѳдѳрт 1ш эмийг 12-24 долоо хоног ууна.
Viekira Pak by AbbVie – FDA 2014-12-19 нд баталсан
AbbVie нь Gilead-ийн ѳрсѳлдѳгчийн хувьд Sovaldi гарснаас нэг жилийн дараа Viekira Pak гаргасан. Энэ эм нь 2 эмээс бүтнэ
Эм уух дэглэм нь их боловч эмчлэх магадлал 90% дээш бага зэргийн сѳрѳг нѳлѳѳтэй. Генотайф 1b эмчлэхэд хамгийн тохиромжтой.
Daklinza by Bristol-Myers Squibb – FDA 2015-07-24 нд баталсан
2015 оноос худалдаанд гарсан sofosbuvir + daclatasvir генотайф 3 эмчлэхэд маш үр дүнтэй. Ѳмнѳ нь генотайф 3 эмчлэхэд sofosbuvir + interferon injection хэрэглэдэг байсан нь ѳвчтѳнүүдэд маш хүндрэлтэй байсан.
Генотайф 2 болон 3 эмчлэхэд хамгийн тохиромжтой.
Zepatier by Merck – 2015-07-24 нд гарсан
Zepatier бол С вирүсийн эсрэг шинэ үеийн эм. Elbasir + grazoprvir эм үнийн хувьд хямд $54,600.