white hexa Elge
m-hpce
m-hepA
m-news
m-hepB
m-zuwluguu
m-hepC
m-HepD
m-hepE
m-havdar
m-hatuural
m-contact

Элэгний C вирүсийн эмнүүд

2016-04-22onom

Биднээс элэгний C вирүсийн эмний аль нь хамгийн сайн болох, надад тохирох бол уу, хэрвээ үр дүнгүй бол яах уу, ѳѳр эмчилгээ байгаа юу гэм мэт асуултыг маш олон хүмүүс асууж байна.

Ямар эмийг ѳдѳрт хэдээр хэдий хугацаанд уух нь тухайн ѳвчтѳний Генотайф болон нас, хүйс, элэгнийх нь одоогийн нѳхцѳл байдлаас шалтгаална.

Одоогийн байдлаар дэлхий дээр элэгний С вирүсийн эсрэг нэлээд хэдэн үр дүнтэй эмүүд гарсан байна.

  • Olysio
  • Sovaldi
  • Viekira Pak
  • Harvoni
  • Daklinza
  • Zepatier

zepatier-vs-harvoni-vs-sovaldi-vs-viekira-pak-vs-olysio-timeline-hepatitis-c-drugs

Эдгээр эмнүүд нь WHO болон FDA-аас хүлээн зѳвшѳѳрѳгдсѳн. С вирүсийн эсрэг 90% дээш эмчлэх үр дүнтэй эмнүүд юм.

Гэвч аль ч эм нь бүх генотайфыг эмчлэхгүй

Sovaldi by Gilead Sciences – FDA 2013-12-06 нд баталсан

Sofosbuvir_bottle-1 Энэхүү архаг С вирүсийн эм 2013 оны 12 сард батлагдсан нь эрүүл мэндийн салбарт түүхэн үйл явдал болсон гайхамшигтай эм юм. Энэхүү эмний үр дүн нь 95% ѳмнѳх эмчилгээ нь 6 сарын турш интерферон тариа + рибаварин ердѳѳ 50% магадлалтай маш их сѳрѳг нѳлѳѳтэй байсан. Sovaldi гарч ирснээр ѳдѳрт 1ш эм 3 сарын турш ууна.

 

 

 

Harvoni by Gilead Sciences – FDA 2014-10-10 нд баталсан

harvoniЖил хүрэхгүй хугацаанд Gilead нэг алхам урагшилж  sofosbuvir(400 mg) +  ledipasvir(90 mg) хослол болох harvoni гаргаж авсан. Энэ эм нь сѳрѳг нѳлѳѳ маш бага, үнийн хувьд $94,500,  Gilead одоогоор $10 тэрбум ашиг олоод байна. Генотайф 1а болон 4 эмчлэхэд хамгийн тохиромжтой. Ердѳѳ ѳдѳрт 1ш эмийг 12-24 долоо хоног ууна.

 

 

 

Viekira Pak by AbbVie – FDA 2014-12-19 нд баталсан

viekira-pak-abbvie-hepatitis-c-ombitasvir-ritonavir-dasabuvirAbbVie нь Gilead-ийн ѳрсѳлдѳгчийн хувьд Sovaldi гарснаас нэг жилийн дараа Viekira Pak гаргасан. Энэ эм нь 2 эмээс бүтнэ

  • 1ш dasabuvir (250 mg) ѳдѳрт 2 удаа ууна(ѳглѳѳ орой)
  • 2ш ombitasvir/paritaprevir/ritonavir ѳдѳрт нэг удаа (ѳглѳѳ)

Эм уух дэглэм нь их боловч эмчлэх магадлал 90% дээш бага зэргийн сѳрѳг нѳлѳѳтэй. Генотайф 1b эмчлэхэд хамгийн тохиромжтой.

 

Daklinza by Bristol-Myers Squibb – FDA 2015-07-24 нд баталсан

daklinza-daclatasvir-with-sofosbuvir-for-genotype-3-hepatitis-c 2015 оноос худалдаанд гарсан sofosbuvir + daclatasvir генотайф 3 эмчлэхэд маш үр дүнтэй. Ѳмнѳ нь генотайф 3 эмчлэхэд sofosbuvir + interferon injection хэрэглэдэг байсан нь ѳвчтѳнүүдэд маш хүндрэлтэй байсан.

Генотайф 2 болон 3 эмчлэхэд хамгийн тохиромжтой.

 

 

 

Zepatier by Merck – 2015-07-24 нд гарсан

zepatier-elbasvir-and-grazoprevir-tablets-merck-hepatitis-c-600x286Zepatier бол С вирүсийн эсрэг шинэ үеийн эм. Elbasir + grazoprvir эм үнийн хувьд хямд $54,600.

 

 

 

GT-1

 

 

 

Ѳмнѳх Б.Цэнддоо: Элэгний Гамлет Дараах Элэг Бүтэн Mонгол Чуулган

Хайх

Сүүлд нэмэгдсэн мэдээ

  • Хепатитийн Дельта вирүсийн халдвар бэлгийн замаар дамжихаас урьдчилан сэргийлэх зөвлөмж
  • Элэг Бүтэн Mонгол Чуулган
  • Элэгний C вирүсийн эмнүүд
  • Б.Цэнддоо: Элэгний Гамлет
  • Хоолон эмчилгээ-4

Бидэнтэй холбогдох

Улаанбаатар 17011, Хан-Уул дүүрэг 15-р хороо, Богд Жавзандамбын гудамж 3, Оном сан
976-7012-2006
976-7012-2006
hepatitis@onomfoundation.org