Будааны зутан Орц: Будаа 50 гр, сахар 15 гр Хийх арга: Будаагаа угаагаад зутан болтол нь чанаж дээрээс сахараа хийнэ. Хэрэглэх заавар: Өдөрт нэгээр 7 хоногийн турш хэрэглэнэ. Шим тэжээл болон үр дүн: Ходоодны үйл ажиллагаанд сайн. Халуун бууруулна.
Шинэхэн үхрийн мах луувангийн шөл Орц: Тарган үхрийн гол мах 1 кг, цагаан лууван 500 гр, сонгино 2 ширхэг, ургамлын тос, давс, нэрмэл архи бага зэрэг Хийх арга: Үхрийн махаа угааж хатагаад 3 см орчим шоо дөрвөлжин хэрчинэ. Цагаан луувангаа угаасны дараа хальслаад өргөн хавтгай хэрчинэ. Хайруулын тавгандаа бага зэрэг ургамлын тос хийж халаагаад үхрийн…
Чавганы шөл Орц: Чавга 50гр Элсэн чихэр Хийх арга: Чавгаа угааж цэвэрлэсний дараа 500гр ус нэмэн бага галанд 1 цаг буцалгана. Буцлах үед нь элсэн чихрээ тохируулан нэмнэ. Хэрэглэх заавар: өдөрт 1 удаа хүссэн хэмжээгээр хэрэглэнэ. Шим тэжээл болон үр дүн: Ядаргааг тайлна.
Шар буурцаг болон хатаасан байцаа Орц: Шар буурцаг 60гр Хатаасан байцаа 45гр Хийх арга: Шар буурцаг болон хатаасан байцаагаа сайтар угаасны дараа ус тохируулан хийж болтол нь буцалгана. Хэрэглэх заавар: Өдөрт 3 удаа Шим тэжээл болон үр дүн: Шээсээр хор болон элэгний шарыг хөөнө.